Миний ертөнц=Чиний ертөнц

Олон хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах талбар байгаасай гэсэн хүслээр энэхүү блогийг бичиж эхэллээ. Тоо томшгүй олон сэдвийн дундаас тухайлж би дараах сэдвүүдийг хөндөх болно. Сайн дурын хөдөлгөөн, Хүний нөөцийн менежмент,Урлаг

Friday, November 24, 2006

Би “ганцаардахгүйн тулд” сайн дурын ажилд оролцох болсон

Миний бодлоор хүн бүрт тэр хүнд л ганцхан заяасан ямар нэгэн чанар бий бөгөөд зүйрлэвэл эвлүүлдэг зурагт тоглоомын нэгэн хэсэг мэт. Хэсэг бүр орлуулшгүй байрлалаа олсон цагт нэгэн гайхамшигтай зураг бий болно.

Харийн нутагт хөл тавьсанас хойш нэгэн жил өнгөрч их сургуулийн оюутан болсоноос хойш өөрийгөө ямар зурагны хэлтэрхий болох тухай их бодох болсон юм. Гэвч энэхүү асуултын хариултыг олоход хичээл номын ертөнцөөс ганцаар хайх нь дэндүү их тэсвэр хатуужил шаардах асуудал санагдсан тул бушуухан гүйж гараад хоолойнхоо чадлыг шавхан хашгирч асуумаар санагдаж билээ. Харин азаар 600-н километрийн цаадах Киото хотод миний дуу цуурайтсан бололтой нэгэн сэмпай-аас маань адилхан зурагны хэлтэрхийг олох сэжүүр гарав. Энэ бол И-мос/монгол оюутнуудын интернэт семинар/ын эхлэл байлаа. Надтай адилхан төөрч будилсан, ижлээ хайсан оюутнууд хоорондоо холбогдож өөрийгөө хөгжүүлэх талаар туршлагаа хуваалцах семинар байсан болохоор үнэхээр азтай үйл явдал болсон юм. Энэ семинарын эцэст бид ярилцсан сэдвүүдээ ном болгож хэвлэсэн нь их бахархалтай байлаа. Гэвч миний хувьд өөрийн бичсэн зүйлд үнэхээр сэтгэл дундуур үлдсэн нь өөрийнхөө сул тал болоод дутагдаж буй чадвараа олж илрүүлэх боломж өгсөн юм. Энгээд асуултынхаа хариуг бүрэн олоогүй ч гэлээ явсан нохой яс зууна гэдэг үгийн үнэнийг биширсээр цааш эрэлээ үргэлжлүлэх итгэл зориг сэтгэлд бадарсан хэрэг. Үүнээс хойш орлцсон сайн дурын ажлуудаа дурсвал Улаанбаатарын байгаль орчны талаарх семинар, summer workshop, Хаврын баяр гээд дурсамжаар дүүрэн, шинэ найз нөхөд, шинэ би-тэй учирсан мөчүүд дурайна. Энэ бүхний эцэст сургуулиа төгсөхөд хэдхэн сар үлдсэн энэ зөрлөгөөс харвал өөрийгөө ямар зурагны хэлтэрхий болохоо нэлээд гадарлах болжээ. Тэрхүү зурагны дүр байдлын тухай тодруулах нь энэхүү блогийг бичиж буйн гол учир утга болох тул цааш цаашдын бичлэгүүдээрээ замчлана гэдгээ амлая.

5 Comments:

Blogger Nana said...

dajgui blog ih taalagdlaa, hunii nuutsiin talaar hezeenees bichihiim boldoo geel huleejaagaa shuu.

3:05 pm  
Anonymous Anonymous said...

sarmishan@yahoo.com
Unekheer khun gantsaardakhgui baikh-n tuld olon niitiin ajild oroltsoj baikh kheregtei shuu.Chi odoo Japan-d baigaa bol kholboo bariaaria.

6:11 pm  
Blogger Ган-Эрдэнэ said...

Ганцаардал гэдэг өөртэйгээ адилхан бодолтой өөртөөгөө адилхан хүмүүсээс учирч чадахгүй байхыг л ганцаардал гэх байх даа. Тэрнээс биш эргэн тойронд хичнээн их хүн байсан ч таарах хүн байхгүй бол ганцаардалаас гарч чадахгүй байхдаа
Энэ бүгдэд найз гэдэг тодотголтой хүмүүс л туслах байхдаа.
gan_erka_87@yahoo.com

7:23 pm  
Anonymous Anonymous said...

Тийм шүү. Одоо бол би ганцаарддаггүй. Та нараас маш их зүйл сурч авсан. Хүмүүстэй нийлж сайн дураараа ажиллах нь дан ганц ганцаардлаас өөрийгөө гаргахаас гадна бас дээр нь тэрнийхээ үр дүнг үзэж чадвал ямар их кайфтай байдаг вэ? тээ. сайн дураараа нийлж юм хийхэд ямар ч хүмүүсийн хооронд маш зузаан, бөх бат итгэлцлийн "олс" үүсдэг байх.

3:48 am  
Anonymous Anonymous said...

tiim shuu gadaadad sain duriin ajil ih hogjson bdag,bi bas mongoldoo sain duriin ajliig hogjluulmeer sanagddag.gevch manaid ihenh ni oorsdiigoo yay gej bna geed busdiig tooh ni hovor.chamd amjilt husye.eh ornoo hogjuulehed huvi nemree iheer oruulna gedegt naidaj bna.

11:49 pm  

Post a Comment

<< Home