Миний ертөнц=Чиний ертөнц

Олон хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах талбар байгаасай гэсэн хүслээр энэхүү блогийг бичиж эхэллээ. Тоо томшгүй олон сэдвийн дундаас тухайлж би дараах сэдвүүдийг хөндөх болно. Сайн дурын хөдөлгөөн, Хүний нөөцийн менежмент,Урлаг

Sunday, May 18, 2014

Байгаль дундах цэцэрлэг байгуулцгаая!

Токио хотын Хигашимураяма-д байрлах нэгэн цэцэрлэг.
Хүүхдүүд голд нүцгэн орцгоож, ойн модонд зэрлэг мөөг жимс түүж, ногооны талбайд ногоо тариж өдөр бүр ханатлаа гадаа тоглож хөгжилдөн өнгөрөөнө. Том жижиг хүүхдүүд ах дүүс шиг хамтдаа өсч, тэднийг  эмээ өвөө, ах эгч шиг нь харж, өхөөрдөн тоглох багш нар, хөршийнхөн. Нэгэн өнөр гэр бүл шиг ийм л хамт олон 2 нас хүрч яваа хүүг маань өсгөлцөж, манай гэр бүлийнхэний хамгийн түшиг тулгуур болдог билээ.

Монголд бидний багадаа лагер дээр л эдэлдэг байсан зугаа цэнгэл энд өдөр бүр амтлаж буйг харахад би өөрөө ч орчихмоор ийм цэцэрлэг одоогийн Монголд хэчнээн их үгүйлэгдэж байна вэ. Хотод хөндий байшинд хашигдан хүмүүжих хүүхдүүдийг чөлөөлж, эх байгалийн дунд тоглож, хүний заахыг хүлээх биш өөрөө сониучирхан ертөнцийг мэдэх, байгалиа хайрлах, байгалийн нэг хэсэг болох амьтан ургамал хүнийг хайрладаг бие даасан бодолтой жинхэнэ дэлхийн иргэн болон хүмүүжих газрыг хамтдаа байгуулцгаая, ээж аавуудаа!

Удаан хадгалсан энэ уриагаа
Цээжний хөндийгөөсөөө ил гаргая
Цагаан цаасанд буулгая
Цахилгаан зурвасанд итгэлээ дайя
Учрах заяанд ерөөл дэвшүүлье!

Энгэж шийдэн цаашид цувралаар хүүгийнхээ цэцэрлэгийн онцлог,
өдөр тутмын байдал зэргийг танилцуулахаас гадна,
хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, тэр тусмаа байгальтай харьцах талаар цуврал бичье гэж бодож байна.

Санал нийлэх, нийлэхгүй байх, Монголын байдлыг дүгнэх, үнэлэх зэрэг санал бодлоо хуваалцахыг уриж байна.

0 Comments:

Post a Comment

<< Home