Миний ертөнц=Чиний ертөнц

Олон хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах талбар байгаасай гэсэн хүслээр энэхүү блогийг бичиж эхэллээ. Тоо томшгүй олон сэдвийн дундаас тухайлж би дараах сэдвүүдийг хөндөх болно. Сайн дурын хөдөлгөөн, Хүний нөөцийн менежмент,Урлаг

Saturday, July 19, 2008

Гадаад=мөрөөдөл? эсвэл бэрхшээл?

БиБиСи-гээр "Who on earth are we?"-хэмээх сонирхолтой цувралыг олж сонслоо.
Өөрийн болон гадаадын соёлын ялгааг ойлгож, амжилттайгаар гадаадад амьдрах талаар зөвлөгөө туршлагуудыг хамруулсан байх юм.

http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish/webcast/

Та бүгдэд гадаадад сурах дэврүүн хүсэл, харь орны тухай бал бурам шиг сайхан мөрөөдөлтэйгээр ирээд удалгүй санаанд ч ороомгүй урам хугарах удаа байсан уу? Миний хувьд тийм байж билээ.

Хамгийн түрүүнд тулгарах бэрхшээл бол соёлын шок, хэлний бэрхшээл, гадаадынханы тухай буруу ойлголт гээд асуудлын бүх учир нь миний өөрийн дотоодоос үүдэлтэй байсан хэрэг.

Тийм болохоор ч бусадтай энэ тухайгаа илэн далангүй ярилцахад хэцүү байсан байх. Эргэн тойрны оюутнууд ч гэсэн энэ талаар ярьж байхыг дуулаагүй.

Гэвч энэ тухай илэн далангүй ярилцах, эсвэл асуудлаас нүүр буруулалгуй харсанаар л бид өөрийгөө, Монголоо бас дээр нь гадаадын тухай ойлгож өргөн хүрээнд ертөнцийг харах үүд нээгдэх бизээ.

Боломжтой болохоороо энэ талаарх өөрийн туршлагаа хуваалцъя гэж бодож байна.